АНУ-н цэргийн онгоц сүйрчээ

2015 оны 10 сарын 22

Английн зүүн этгээдийн Суффолкын Лакенхийт агаарын цэргийн хүчний баазын ойролцоо өчигдөр АНУ-н цэргийн F18 онгоц сүйрчээ. Ослын улмаас нисгэгч нь амь үрэгдсэн байна. Уг онгоц нь АНУ-н тэнгисийн цэргийн 232 дугаар байлдааны цэргийн хүчний нэг хүний суудалтай онгоц гэнэ.

Улмаар цэргийн баазын дээгүүр нисч өнгөрсөнийхөө дараа удалгүй  Лондон хотоос хойш 130 км-т сүйрчээ. Албаны эх сурвалжуудын мэдээлсэнээр онгоц Ойрхи Дорнодын Бахрейнаас АНУ-н Калифорни мужийн Мирамар цэргийн баазад газардах ёстой байсан зургаан онгоцны нэг байжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25937
0 эможи
keyboard_arrow_up