Гүнгийн авхайн титэм олны анхаарлыг татлаа

2015 оны 10 сарын 21

Хятадын Ерөнхийлөгч Си Жинпиний Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад хийж буй айлчлалтай хобогдуулан, өндөр хэмжээний хүлээн авалт өчигдөр Букингхэмийн ордонд болов. Дээд хэмжээний 170 гаруй зочдыг хүлээн авсан энэхүү хүлээн авалтын үеэр олны харцыг хамгийн ихээр булаасан хүн яах аргагүй гүнгийн авхай Кэйт Миддлетон байлаа. Тэрээр Хятад Улсын билэгдэл болсон улаан өнгийн даашинзыг сонгон өмсжээ.

Учир юу вэ гэвэл, ханхүү Виллиамтай 2011 онд гэрлэснээсээ хойш гурав дахь удаагаа титэм зүүн олны өмнө гарсан явдал өчигдөр боллоо. Үүнээс өмнө, Кэйт анх удаа хуримынхаа үеэр буюу 2011 онд Cartier Halo нэртэй титмийг зүүж байжээ. Энэ титэм нь VI Жорж хааны хуримын ойгоороо Хатан Хаан II Элизабетэд бэлэг болгон өгч байсан титэм бөгөөд, Хатан Хаан энэхүү титмээ Кэйт Миддлетонд хуримын бэлэг болгон бэлэглэж байжээ.

Үүний дараа, 2013 онд Букингхэмийн ордонд болсон Дипломатуудад Зориулсан Хүндэтгэлийн зоогийн үеэр Бадамлянхуа титэм зүүн гарч ирж байжээ. Энэ үед Кэйт Миддлетон Хатан Хаанаас зээлэн зүүж байв.

Бадамлянхуа нэрээрээ алдартай энэхүү титэм нь Хатан Хаан II Элизабетын цуглуулгын хамгийн хайртай гоёлын нэг юм байна. Ийнхүү Кэйт Бадамлянхуа титмийг зүүсэн хоёр дахь тохиолдол нь өчигдөр болж өнгөржээ.

Бадамлянхуа Титэмийн түүх

1920 онд Уэльсийн Хатан Мэри энэхүү титмийг I Элизабетэд бэлэг болгон өгснөөс хойш уг титэм Хааны гэр бүлийн өмч болжээ. Тухайн үед титмийг толгой дээрээ биш, харин духан дээрээ байрлуулан зүүдэг уламжлалтай байсныг Элизабетын дүү, гүнж Маргарет 1960 онд толгой дээрээ зүүснээр уламжлалыг эвджээ.

Маргарет гүнж 1993 онд болсон хүүгийнхээ хуримд зорулж, мөн л хатан хаанаас зээлж, өөрийн бэр Серена Стэнхопод зүүлгүүлж байсан түх бас байдаг юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25891
0 эможи
keyboard_arrow_up