Филиппинд дэгдсэн хар салхи 22 хүний аминд хүрчээ
Филиппиний хойд нутгаар "Koppu" хар салхи дэгдээд байгаа юм. Үер, хөрсний гулсалт дагуулсан хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 22 болж нэмэгдсэн тухай Reuters мэдээллээ.
Түүнчлэн Филиппиний хөдөө аж ахуйн бүс нутагт оршдог 200 гаруй тосгон усанд автсан байна.
Лусон аралд 300 мянга орчим хүн хар салхинд өртсөн гэж тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах Засгийн газрын агентлаг мэдэгджээ.
“Koppu” хар сайлхи өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн Филиппиний хойд нутагт дэгдсэн. Үүний улмаас үер, хөрсний гулгалт болсон бөгөөд хэдэн мянган хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрсэн байна.
Түүнчлэн Филиппиний эрх баригчид аюулын улаан түвшинг зарлажээ.
Филиппинд жил бүр 6-12 дугаар сар хүртэл үргэлжилдэг борооны улирлын үеэр 20 орчим хар салхи, шуурга дэгддэг юм.