К.Аннанд олимпийн “Алтан одон” гардлаа
ОУОХ-ны урилгаар Швейцарийн Лозанна хотод албан ёсны айлчлал хийхээр ирсэн Гана улсын нэрт дипломатч, Нобелийн энх тайвны шагналт Кофи Аннанд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах олимпийн “Алтан одон” гардуулж, баяр хүргэжээ.
Тэрбээр 1997-2006 онд НҮБ-ын 7 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ.
Уг одонгоор шагнах шийдвэрийг 2007 онд гаргасан ч К.Аннанд цаг завгүй ажил төрлөөс болоод гардан авч амжаагүй байжээ.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах 77 настай К.Аннанд хариу баяр хүргэн үг хэлэхдээ, "Олимпийн үзэл санааг би удаан хугацаагаар тээж яваа хүн, спорт бол маш сайхан үзэгдэл юм, Спортын талбайд гараад багийн тоглолтыг хүндэтгэн дүрмийг ягштал биелүүлж багийн төдийгүй хувийн ур чадвараа хөгжүүлэхийн төлөө тоглож байсан минь миний амьдралд түүний дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахад минь их тус болсон” гэжээ.
ОУОХ-ноос олимпийн хөдөлгөөнд онцгой гавьяа байгуулсан хүмүүсийг шагнаж байхаар “Олимпийн одон”-г 1974 онд бий болгожээ. Анхандаа уг одон гурван зэрэглэлтэй байсан ч 1984 оноос Алтан, Мөнгөн гэсэн хоёр зэрэглэлтэй болгосон ажээ.