Өмнөд Солонгост MERS дахин илрэв
2015 оны 10 сарын 14
Ойрхи Дорнодын амьсгалын замын хурц халдварт өвчний титэм вирус” (ОДАЗХХС-КоВ/MERS) өвчнөөр өмнө нь энэ өвчнөөр өвчлөн эдгэрсэн хүнд дахин өвджээ. Түүний ОДАЗХХС-КоВ/MERS вирусийн шинжилгээ “эерэг” гарсан нь өвчтөн эмнэлэгт байсан бусад хүмүүстэй харилцаж байсан байна. Түүнийг “Самсон” эмнэлэгээс Сөүлийн төв эмнэлэгт шилжүүлэн тусгаарлажээ. Өнгөрсөн тав, зургадугаар саруудад Өмнөд Солонгост ОДАЗХХС-КоВ/MERS гэх титэм вирусын дэгдэлт гарч 186 хүнд халдварласнаас 36 нь нас барсан юм. Түүнээс хойш уг вирус бүртгэгдээгүй байгаад сая л дахин нэг хүнийг өвчлүүлсэн байв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25747
0 эможи