Google.com-ыг худалдаж авсан залууд Google 10,000 ам. доллар өгчээ
Арав хүрэхгүй хоногийн өмнө нэг азтай залуу дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй сайтын домайн хаягийг худалдан авсан тухай та сонссон биз ээ. Тэгвэл компани энэ залууд 10,000 ам. долларын шагнал өгсөн аж.
Вед компанийн өгсөн бүх мөнгийг “Энэтхэгт амьдрах урлаг” байгууллагад хандивласан аж
Гэхдээ Санмей Вед энэ мөнгийг өөр бусад домайн хаяг худалдан авахад зарцуулсангүй. Оронд нь буяны үйлсэд зориулсан аж.
Нэгэнтээ Google компанид ажиллаж байсан Санмей одоо Amazon-д ажилладаг юм байна. Магад дэлхийн хамгийн өндөр үнэтэй байж болох домайн хаягийг ердөө 12 ам. доллароор худалдан авсан түүний энэ үйлдлийг азтай гэхээс өөрөөр тодорхойлох аргагүй.
Харин Google-ийн өгсөн бүх мөнгийг буяны үйлсэд хандивласан Вед “Надад мөнгө чухал биш ээ, Зүгээр л мөнгөнөөс ч илүү үнэ цэнэтэй байж болох алдааг олж бусдад мэдэгдэхийг хүссэн юм. Google-ийн өгсөн мөнгөнөөс илүү бүхэл бүтэн нэг минут тэр домайн миний эзэмшилд байсан гэдэг л миний хувьд том шагнал” гэжээ.
Вед компанийн өгсөн бүх мөнгийг “Энэтхэгт амьдрах урлаг” гэдэг ядуу иргэдэд боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллагад хандивласан аж.