Оросын армийн пуужин байндаа хүрэлгүй Ираны нутаг дэвсгэрт унасан гэв
Оросын арми Каспийн тэнгис дэх байлдааны хөлөг онгоцноос холын зайн пуужинг "Исламын улс" алан хядах бүлэглэлийн байрлалууд руу харвасан.Тэгвэл Оросын армийн харвасан дөрвөн пуужин байндаа хүрэлгүй Ираны нутаг дэвсгэрт унасан гэж CNN агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжийг иш татан мэдээллээ.
Гэсэн хэдий ч Ираны нутаг дэвсгэрийн яг аль хэсэг унасан, ямар нэгэн хохирол учруулсан талаар тодорхой мэдээлээгүй байна.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков дээрх мэдээллийг үгүйсгэж, холын зайн пуужин байгаа оносон гэлээ.
Тэрээр энэ талаар "CNN-тэй харьцуулах юм бол бид үл мэдэх, нэрээ нууцалсан эх сурвалжаас мэдээ авдаггүй. Харин бид агаараас өгсөн цохилт болон тус цохилт байгаа хэрхэн онож буй үнэн мэдээллээр хангадаг" гэсэн юм.
Түүнчлэн Ираны батлан хамгаалах яамнаас “Оросын пуужин унасан тухай мэдээлэл ирээгүй байна” гэж мэдэгджээ.
ОХУ Сирид агаарын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш АНУ болон барууны хэвлэлүүдээр Москваг буруутгах нь ихэссэн гэж Ираны Fars агентлаг бичжээ.
Сануулахад ОХУ-ын агаарын цохилтод хэт даврагчидтай ямар ч холбоогүй хүмүүс ихээр байна гэж Сирийн сөрөг хүчин болон АНУ-ын эрх баригчид мэдэгдэж байсан юм.