Украины өр 70 тэрбум доллар болов
Фото: Валентин Огиренко / Reuters
Украины улсын ба улсын баталгаат өрийн хэмжээ нь өнгөрсөн наймдугаар сарын 31-ний байдлаар бараг 1,5 их наяд гривен буюу 70,5 тэрбум гаруй доллар доллар хүрсэн байсныг тус орны Сангийн яам мэдээлжээ. Оны эхний найман сард өр нь гривнагаар 20%, доллараар 1,1% нэмэгджээ. Ялгаа нь украин мөнгөний ханш унасантай холбоотой юм.
Гадаад өрийн нийт хэмжээ нь 46 тэрбум доллар, дотоод өр нь 518,5 тэрбум гривен байна. Энэ нийлбэрийн 82 хувь нь шууд өр бөгөөд бусад нь баталгааны өр ажээ.
Сүүлийн үед Украин хуримтлагдсан өр төлөлт хийх хүндрэлтэй тулгараад байгаа юм. Есдүгээр сарын 25-нд олон улсын чансааны Standard & Poor's агентлаг Украины чансааг дефолтын өмнөх «SD» болгон буулгасан байлаа. Есдүгээр сарын 23-нд төлөх 500 сая доллараа төлөөгүй нь чансааг ньь унагасан байв. Өрийн бүтцээ шинэчилтэл өр төлөлтөө Украин зогсоосон юм.