Facebook Profile-аа зургаар биш бичлэгээр сольж болно... тун удахгүй

2015 оны 10 сарын 02

Facebook компани тун сонирхолтой технологийн шийдлийг нэвтрүүлжээ. Гэхдээ эхлээд сануулахад та бид хоёр одоохондоо хэрэглэх боломжгүй. Юу гэхээр тун удахгүй та өөрийнхөө Profile зургийн оронд богинохон хэмжээтэй бичлэг байршуулах боломжтой болох аж.

Facebook-ийн судалгаагаар өдөрт дөрвөн тэрбум удаа хэрэглэгчид бусдын Profile-ыг үздэг гэжээ

Өнгөрсөн долоо хоногт Facebook Timeline дээр 360 градусын өнцөг бүхий бичлэг харуулж эхэлсэн компани нийгмийн сүлжээний сайтад бичлэгийг илүү өргөн цар хүрээтэйгээр ашиглах арга сэдсэн нь энэ юм.
 
Энэхүү бичлэг хэдхэн секундийн урттай байх ёстой бөгөөд өөрөө автоматаар тоглосоор байх аж. Үндсэндээ бидний мэдэх Vine-тай тун төстэй.


 
Гэхдээ өөрийнхөө бичлэгийг оруулахын тулд та заавал iOS эсвэл Android аппликейшн ашиглах ёстой юм байна. Харин Profile зургаа бичлэгээр сольсон хүмүүсийнхийг үзэхдээ гар утас, компьютер, таблетийн алийг нь ч ашиглах болох аж.
 
Өнгөрсөн Лхагва гаригаас эхлэн Калифорни, Их Британийн хэрэглэгчдэд хүрч эхэлсэн энэ шинэ үйлчилгээг бид хэзээ ашиглах нь одоогоор тодорхойгүй байна.
 
Apple компани Live Photo технологийг танилцуулж, Vine, GIF зэрэг зүйлсийг хүмүүс ихээр хэрэглэдэг болсон энэ үед Facebook тун том алхам хийж байгаа нь энэ.

 

 

 

Их Британийн хэрэглэгч Maribel Witwicky-ийн timeline-аас авав

Мөн Facebook-ийн Mobile аппликейшн өчигдрөөс шинэчлэгдэж байгаа бөгөөд та Profile зургаа тодорхой хугацаанд өөрчлөөд буцаагаад хуучин зургаар нь сольдог горимыг ашиглах боломжтой болох аж.
 
Жишээ нь бид нэг хэсэг Profile зургаа хүүхэлдэйн баатраар сольсон шиг тохиолдолд та нэгээс долоо хоног хүртэл хугацаагаар харуулаад буцаагаад хуучин зургаа ашиглах гэсэн сонголт хийж болох юм байна.
 
Харин эхний ээлжид та Profile зургаа бичлэгээр соливол ямар харагдах эсэхийг доорх бичлэгээс үзээрэй. Удахгүй бүх хүний Facebook Profile Харри Поттер дээр гардаг “Daily Prophet” сонины нүүр хуудас шиг болох нь.

Гэхдээ энэ технологи цоо шинэ биш аж

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25602
0 эможи
keyboard_arrow_up