Месси 7-8 долоо хоног талбайд гарахгүй

2015 оны 9 сарын 30

Ла лигийн 6-р тойргийн Барселона-Лас Пальмес багуудын тоглолтын эхэнд Лионель Месси гэмтэл авч талбайг орхисон билээ. Түүнийг шууд эмнэлэгт хүргэсэн бөгөөд зүүн өвдөгний чагтан холбоос тасарсныг нь тогтоосон байна. Энэ нь нэлээд хүнд гэмтэлд тооцогддог бөгөөд мэс заслын дараа дор хаяж 7-8 долоо хоног талбайд гарах боломжгүй юм.

Барса-гийн дасгалжуулагч Луис Энрике "Тоглогчид ээлж дараалан гэмтсээр байгаа нь харамсалтай. Тэр тусмаа Месси хоёр сар тоглохгүй гэдэг маш муу мэдээ. Гэхдээ бид гол тоглогчоо байхгүйд ч уламжлалт арга барилаараа тоглох болно" хэмээн ярьсан байна.

Барселона-гийн тоглогчдоос одоогоор Хорди Альба, Дани Алвес, Томас Вермаелен, Рафинья, Месси нар гэмтэлтэй байгаа бол 4 тоглолтоор торгуулсан Пике, өвчтэй байсан Неймар нар дөнгөж ирээд байна. Багийн удирдлага нэгдүгээр сараас нааш тоглох эрхгүй шинээр авсан хоёр тоглогч Арда Туран, Алеиш Видаль хоёрыг тоглуулах зөвшөөрөл хүссэн утгатай захиаг FIFA руу явуулсан бөгөөд одоогоор хариу ирээгүй байгаа аж.

Дашрамд сонирхуулахад Испанийн хөлбөмбөгийн холбооноос Барса-гийн энэ улирлын хуваарийг тун хатуу хийсэн аж. Тухайлбал улирлын эхний 7 зочлон тоглолтод Атлетик Бильбао, Атлетико Мадрид, Сельта, Севилья, Хетафе, Реал Мадрид, Валенси-тай тоглох юм. Түүнчлэн шинэ улирлын эхний 4 тоглолтыг (Супер цомын 2, лигийн 2) дандаа Мадрид хотын шүүгчдээр шүүлгэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25552
0 эможи
keyboard_arrow_up