НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд тавьсан итгэлдээ Путин юуг онцолсон бэ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Нью-Йорк хотод болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дахь удаагийн чуулганд оролцсон юм. Чуулганд тавьсан түүний илтгэлийн чухал мэдээллийг хүргэж байна.
1. ОХУ-ын удирдагч барууны орнуудад НАТО үйл ажиллагаагаа өргөжин тэлж буйг онцлов. Ингэснээр барууны орнууд ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудыг өөрийгөө тодорхойлох эрхийг хасч, аль нэг улсыг сонгоход хүргэж байна гэлээ. Украиныг ийм орны жишээ гэв. Иймээс Украины бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай.
"Аюул, заналхийлэл, зэвсгийн хүчээр Украины бүрэн бүтэн байдлыг хангаж чадахгүй. Минскийн гэрээ, хэлэлцээрт заасны дагуу Донбассын хүмүүсийн ашиг сонирхол, тэдний сонголтыг хүндэтгэх хэрэгтэй".
2. Хүн төрөлхтөний эсрэг харгис гэмт хэрэг үйлдэж буй “Исламын улс” алан хядах бүлэглэлийн эсрэг улс орнууд хамтран тэмцэх хэрэгтэй.
3. Дэлхийн худалдааны тэнцвэргүй байдлаас зайлсхийхийн тулд Дэлхийн худалдааны байгууллагын зарчмыг баримтлах хэрэгтэй хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч хэллээ. “Өнөөдөр улс төрийн сэдлээр зах зээлээс өрсөлдөгчөө “арчин хаях” аргууд их болжээ. Үүний улмаас олон улс орон нууцлагдмал эдийн засагтай болсон. Тэд хэлэлцээгээ хөшигний цаана хийж байна” гэлээ.
5. ОХУ-ын Ерөнхийлөгч НҮБ болон бусад улс орнуудтай хамтран ажиллахаа мэдэгдлээ.
"Дэлхий даяарчлагдан өөрчлөгдөж байна. НҮБ ч гэсэн энэ өөрчлөлтөд бэлэн байх ёстой. ОХУ бүх түншүүдтэйгээ хамтран НҮБ-ын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулахад бэлэн".