Японы спортын сайд Х.Шимомүра ард түмнээ бухимдуулсан учир огцорно
2020 онд Токио хотод болох зуны олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэнг барих төсөв хоёр дахин нэмэгдсэн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуугиан гарсан. Үүний улмаас Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, техникийн сайд Хакүбүн Шимомүра огцорч байгаагаа зарлажээ.
Тэрбээр “Ард түмнээ бухимдуулсан учир огцорч байна. Ард түмнээсээ уучлал хүсч байна” гэж мэдэгджээ.
Либерал-ардчилсан намын дарга болсон Ерөнхий сайд Шинзо Абэ түүний огцрох саналыг хүлээн авсан ч “Шинэ Засгийн газар эмхлэгдэх хүртэл ажиллахыг” түүнээс хүссэн байна.
Цэнгэлдэх хүрээлэнг барихаар 2012 онд батлагдсан анхны төсөв нь 130 тэрбум иен байсан ч 2015 оны зургадугаар сард 252 тэрбум иенболж хоёр дахин өссөн тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч томоохон дуулиан дэгдсэн.
Уг төсвийг дахин хянан хэлэлцэж 155 тэрбум иен буюу 1,29 тэрбум ам.доллар болгон бууруулсан байна.