Далай ламын бие чилээрхжээ

2015 оны 9 сарын 28

Өдгөө 80 настай Далай лам АНУ-ын Нью-Йорк мужийн Рочестэр хотын Майо эмнэлэгт ээлжит эмчийн үзлэгт орсон байна. Харин энэ удаад түүний биеийн байдал ядрангуй байгаа тул эмч нар түүнд амрахыг зөвлөсөн байан. Тиймээс Далай лам төлөвлөж байсан ажлуудаа цуцалж хүмүүсээс уучлалт хүсчээ. Тэрбээр амрахаар төлөвлөсөн бөгөөд ойрын хоёр сарын хугацаанд ямар нэгэн арга хэмжээнд орохгүй байхаар болсон байна. Ирэх аравдугаар сард Далай лам хэд хэдэн арга хэмжээтэй байсныг цуцалсан талаар түүний албан ёсны цахим сайтаар дамжуулан мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25483
0 эможи
keyboard_arrow_up