Мөргөлийн үеэр 310 хүн амиа алджээ
Саудын Араб улсын Мекка хотноо олон сая исламын шашинтнууд цугларч, хаж мөргөл үйлдэж байна.
Хаж мөргөл өчигдөр албан ёсоор эхэлсэн бөгөөд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх юм.Мөргөл үйлдэхээр Мекка хотноо гурван сая хүн цугларчээ.
Тэгвэл хаж мөргөлийн үеэр осол гарч, 310 хүн амиа алдаж, 500 гаруй хүн гэмтсэн тухайМекка хотын цагдаагийн газраас уламжилсан тухай "CNN" агентлаг мэдээлэв.
Мекка хотоос 5 км-ийн цаана байрлах Минт хотноо олон сая мөргөлчид чөтгөрийг чулуугаар шидэж, хөөх шашны зан үйл үйлдэж байхад, ойролцоох барилгын гурван багана нурсан байна. Энэхүү ослыг алан хядах ажиллагаа хэмээн барууны хэвлэлүүд буруу мэдээлсэн болохыг тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мансур аль Турки “CNN” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ. “Минт хотноо халдлага бус осол болсон” хэмээн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Аврах ажиллагаа үргэлжиж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй гэв.