Колима галт уул дахин идэвхжиж эхэлжээ

2015 оны 9 сарын 24

Мексик улсын нутаг дэвсгэрт орших Колима галт уулын идэвхжил хэдэн сарын турш үргэлжилсээр байгаа билээ. Лхагва гарагт болсон хоёр ч удаагийн хүчтэй дэлбэрэлтийн үеэр асар их хэмжээний үнс нурам агаарт цацагдсан байна.  Байнгын давтамжтай галт уулын идэвхжлийн улмаас Мексикийн эрх баригчид мөн ард иргэд түгшсэн байдалтай байсаар байна. Галт уулын ойр орчмоос оршин суугчдыг хэдийнэ нүүлгэн шилжүүлсэн бөгөөд галт уулын идэвхжил буурсан гэж үзэн буцаж нүүхгүй байхыг албаныхан иргэддээ анхааруулсан байна. 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25431
0 эможи
keyboard_arrow_up