Си Зиньпиний айлчлалыг эсэргүүцэв

2015 оны 9 сарын 23

БНХАУ-ын дарга Си Зиньпинийн айлчлалыг эсэргүүцэж, иргэд Вашингтон хотноо жагсаал хийж байгаа тухай “www.aljazeera.com” мэдээллээ. Жагсагчид гартаа БНХАУ-ын төрийн далбааг барьцгааж “Хятад хүний эрхийг уландаа гишгэхээ боль” хэмээн хашгиралджээ.

 

Жагсаалд ойролцоогоор 500 гаруй хүн нэгдсэн бөгөөд жагсагчдын ихэнх нь “Фалунь” гэх шашны бүлэглэлийн гишүүд байжээ. Уг бүлэглэлийн гишүүд “Шашин шүтэх, гадаад төрх, үзэл бодлоосоо болж Хятадад хавчигдаж, аргагүй эрхэнд эх орноосоо дүрвэн гарсан” гэж ярьцгаасан байна.

 

Үймээн дэгдэхээс сэргийлж цагдаагийнхан жагсагчдын эсрэг хүч хэрэглээгүй байна. Мөн жагсаал зохион байгуулсан хүмүүстэй уулзах санал тавьсан ч татгалзсан хариу авчээ.

 

Хятадын цагдаа нар өнгөрсөн оноос томоохон хотуудад байрлах шашны бүлэглэл, сүм, хийдүүдийг хааж, гишүүдийг торгох эсвэл баривчлах болсон юм. Хагас жилийн хугацаанд нууцаар үйл ажиллагаагаа явуулдаг христ, лалын 8000 гаруй сүмийг хааж, битүүмжилжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25374
0 эможи
keyboard_arrow_up