ОХУ Сирид дрон орууллаа

2015 оны 9 сарын 22

ОХУ Сирид үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлжээ. ОХУ Сирийн газар нутагт алсын удирдлагатай онгоц оруулсан бөгөөд уг төхөөрөмж нь Сири улсын нутаг дэвсгэрийг тандаж байж болзошгүй хэмээн АНУ-ын төлөөлөгчид CNN-д мэдээлжээ. Албаны хүмүүс эдгээр онгоцнуудыг зэвсэг тээвэрлэж байгаа үгүйг болон өнөөг хүртэл хэдэн онгоц ниссэнийг нь тогтоох боломжгүй байгаа тухай Reuters агентлаг мэдэгдсэн байна. 

Оросын зэвсэг техник, цэргийн хүч Сирид орж ирсний дараа ийнхүү дрон нэвтрүүлж эхэллээОдоогийн байдлаар Сирийн газар нутагт ОХУ-ын 25 сөнөөгч онгоц, 15 нисдэг тэрэг, гурван тийрэлтэт онгоц болон багаар бодоход 500 орчим цэрэг байгаа тухай АНУ-ын албан ёсны төлөөлөгч CNN-д мэдээлжээ.

Баасан гарагт АНУ-ын Батлан Хамгаалах Яамны Нарийн Бичиг Аштон Картер ОХУ-ын асуудал хурцадсантай холбогдуулан ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд Сергей Шойгутай уулзжээ.

Энэ уулзалтаас хойш хоёр тал байдлыг анхааралтай ажиглаж байгаа боловч ахин хоорондоо холбоо бариагүй байна.Сирийн ерөнхийлөгчийг суудлаас нь зайлуулснаар иргэний дайныг зогсооно гэж үзэж байгаа Америкчууд, Оросын талын Ассадыг дэмжих бодлогыг эсэргүүцэж байгаа юм

АНУ-ын цэргийн яамны төлөөлөгч Жефф Давис “Ассадад дэмжлэг үзүүлэх, ялангуяа цэргийн тусламж үзүүлэх нь угаас муу байгаа нөхцөл байдлыг улам дордуулна гэдэгт бид итгэлтэй байгаа” хэмээн Даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25352
0 эможи
keyboard_arrow_up