Цэргүүддээ нэг шөнө, хоёр өдрийн чөлөө өгчээ

2015 оны 9 сарын 22

     БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе үндэсний их баяр Чусокийн баяр болж буйтай холбогдуулан цэргийн алба хааж буй цэргүүддээ нэг шөнө, хоёр өдрийн чөлөө өгчээ.

Энэхүү чөлөөнд хил дээр хамгаалалтад ажиллаж буй цэргүүд болон бусад анги, байрлалаа орхиж болзошгүй алба хааж буй цэргүүд үл хамаарах бөгөөд нийтдээ 560 мянган цэрэг чөлөө эдлэхээр болжээ. 

БНСУ-ын түүхэнд олон тооны цэргүүдэд нэг зэрэг чөлөө олгож байсан удаагүй бөгөөд Тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе ийнхүү анх удаа дээрх чөлөөг олгосон байна. Мөн цэргүүд Ерөнхийлөгчийнхөө өгсөн чөлөөг дараагийн удаад шилжүүлж болох ажээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25323
0 эможи
keyboard_arrow_up