Зэвсэгт этгээдүүд агаарын бааз руу халджээ
Пешавар дахь Пакистанийн нисэх хүчний бааз руу зэвсэглэсэн этгээдүүд дайрч зургаан цэрэг амиа алдсан тухай албаныхан мэдээллээ.
Хош.Генерал Асим Бажвагийн мэдээлснээр халдагчид арвуулаа байсан бөгөөд тэд эхлээд харуулууд руу дайрч дараагаар нь Бадабер агаарын бааз руу нэвтэрсэн аж. Харин хүчнийхэн тэр даруйд нь харуулын өрөөг бүслэн авч этгээдүүдийг устгасан байна. Мөн буудалцааны үеэр хоёр цэрэг нэг хошууч шархадсан, одоо эмнэлэгт хүргэгдэн яаралтай эмчилгээ хийлгэж байгаа аж.
Цахим мэдээллийн хэрэгслээр Пакистанийн Талибанийханд Пешавар дахь цэргийн хүчнийхэн рүү дайрахыг тушаасан. Мөн тус бүлэглэлийн Мухамад Курашанийн хэлснээр “Бид амиа хорлох бүлэг явуулсан” гэжээ.
Өнгөрсөн 12-дугаар сард гэхэд Талибанийхан сургууль руу дайрч 150 багш сурагч амиа алдаж байсан юм.
Эх сурвалж: www.BBC.com