Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдвол цалин авахгүй гэв

2015 оны 9 сарын 18

2016 оны арваннэгдүгээр сарын 8-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч, тэрбумтан Дональд Трамп хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол цалин авахгүй хэмээн мэдэгдлээ.

"Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд төрийн тэргүүний цалингаас татгалзана. Жилд 400 мянган ам.доллараас татгалзах нь түүний хувьд “том асуудал” биш хэмээн Трамп хэлжээ.

Forbes сэтгүүлээс мэдээлж буйгаар Дональд Трамп 4.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад 405-р эгнээнд жагсдаг байна.

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлт гаргасны дараа Трамп өөрийн хөрөнгөө 10 тэрбум ам.доллар хэмээн мэдэгдсэн юм.

АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуульд 20 гаруй улс төрч өрсөлдөж байгаа юм. Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар Ардчилсан намаас Хиллари Клинтон, Бүгд Найрамдахчуудын дунд Дональд Трамп нарын рейтинг хамгийн өндөр байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25279
0 эможи
keyboard_arrow_up