ВВС-ын сэтгүүлчдийг Укрианд нэвтрэхийг хоригложээ

2015 оны 9 сарын 17

     Киевийн засгийн газраас өчигдөр /IX.16/ Украины нутаг дэвсгэрт нэвтрэх эрхийг нь хориглосон 400 орчим хүний нэрийг зарлажээ. Аюулгүй байдлыг хамгаалах шалтгаанаар Украинд нэвтрэхийг хориглосон хүмүүсийн дунд олон орны сэтгүүлчид багтсан байна. Тухайлбал, “ВВС” телевизийн сурвалжлагч Стив Росенберг, продюсер Эмма Уэльс, зураглаач Антон Чичеров нарыг Укрианд нэвтрэхийг хоригложээ. Хоригт багтсан сэтгүүлчид нь Их Британи, ОХУ, Испанийн иргэд аж.

    Киевийн засгийн газар анх 2014 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын улстөрчид болон гадаадын ажиглагчдыг Укрианд нэвтрэхийг хориглосон юм. Ерөнхийлөгч Пётр Порошенко хэлэхдээ Укрианд нэвтрэхийг хориглосон хүмүүс нь Крымын хойг ОХУ-д нэгдсэн, зүүн хязгаарын салан тусгаарлах зөрчил мөргөлдөөнтэй холбоотой гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25256
0 эможи
keyboard_arrow_up