Сая гаруй хүн нэг дор мөргөл үйлдэнэ

2015 оны 9 сарын 17

     Дэлхий дахины Исламын шашинтнуудын Хаж мөргөл энэ сарын 21-нээс 26-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Исламын шашинтнуудын хамгийн том цугларалт болдог аж. Саудын Арабын Меккаг хэдэн мянган мөргөлчид зорьж, шашны хамгийн ариун үйлд тооцогдох мөргөл үйлддэг заншилтай.  Мөргөл эхлэхэд нэг долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед Меккад 1 сая гаруй мөргөлчин ирээд байгаа юм. Энэ жилийн хувьд шашны зан үйлийг дэвшилтэт технологи ашиглан удирдахаар төлөвлөж байгаа бөгөөд Хаж мөргөлийн үед 12 мянган хөтөч, мянга гаруй цагдаа ажиллахаар болжээ. Исламын шашинтнуудын таван том үйлийн нэгт тооцогддог Хаж мөргөлийг үйлдэхээр шашныг дагагчид хөрөнгө хурааж, амьдралынхаа туршид бэлддэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25248
0 эможи
keyboard_arrow_up