Ирээдүйд Америкчуудын ашиглах тагнуулын онгоц ба нисдэг тэрэг
АНУ-ын агаарын хүчин хагас зуун жил ашигласан U-2 тагнуулын онгоцоо жагсаалтаас гаргаж байгаа. Харин оронд нь Lockheed Martin энэ онгоцны сайжруулсан хувилбар болох TR-X онгоцыг 2025 оноос эхлэн хэрэглээнд нэвтрүүлнэ гэжээ.
Одоогийн байдлаар дөнгөж концепц загвар нь гарсан энэ онгоц U-2-той олон талаараа ижил. Ижилхэн хөдөлгүүр, ижилхэн нисгэгчийн бүхээг гэх мэт. Харин онгоцыг нисгэгчгүй бүтээх эсэхээс шалтгаалан өөр бусад зүйлс өөрчлөгдөх аж.
Lockheed Martin энэ онгоцноос гадна алдарт “Хар шувуу” тагнуулын онгоцны шинэ хувилбар SR-72 онгоцыг бүтээж байгаа. Тэгвэл DARPA ч гэсэн нисдэг тэргийг илүү үр дүнтэй болгох арга боловсруулжээ.
Нисдэг тэргийг бүтээгчид анх Тэмээлзгэнэ гэх шавжаас санаа авч бүтээж байсан бол одоо DARPA тэмээлзгэнэтэй илүү адилхан загвар бүтээхээр ажиллаж байгаа юм байна.
Энэ нь нисдэг тэргийг тэгш бус гадаргуу дээр газардуулах зориулалттай робот хөл юм. Та доорх бичлэгээс яг ямар тохиолдолд ашиглах гэж байгааг үзээрэй.