Европ цагаачдын хөлд дарагдаад байна

2015 оны 9 сарын 16

Энэ он гарснаас хойш Европыг чиглэсэн цагаачдын урсгал оргил хэмжээндээ хүрээд байна. Одоогоор Газрын дундад тэнгисийг эсэн мэнд гаталсан 460 гаруй мянган цагаач Европын холбооны улсуудад орогнол хүсээд байгааг энэ асуудал хариуцсан байгууллагаас мэдээлжээ.

Тухайлбал, Сири болон бусад улсын 340 мянга гаруй иргэн Грекийн арлуудад очжээ. Энэ нь өнгөрсөн онд очсон нийт цагаачдын тооноос 10 дахин олон гэсэн үе гэнэ.

Мөн он гарснаас хойш Европт очихын тулд Газар дундын тэнгисийг мь өрсөн гатлах явцдаа 2800 гаруй хүн живж амь насаа алдсан гэх статистик байна.

Ийм эмгэнэлт явдал үргэлжилсээр байна. Өчигдөр Туркээс Грек рүү цагаачид тээвэрлэн явж байсан модон завь живж 22 хүн амь алджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25206
0 эможи
keyboard_arrow_up