Чарли Эбдо сонины шинэ дугаарт Айлан хүүгийн шог зураг гарчээ

2015 оны 9 сарын 15

Энэ оны нэгдүгээр сард алан хядагчдын халдлагад өртөн, 12 хүнээ алдсан Францын долоо хоног тутмын “Чарли Эбдо” сонины шинэ дугаарт Туркийн Бодрумын эргээс олдсон Айлан Курди хүүгийн зургийг хошин байдлаар гаргасан нь олны дургүйцлийг хүргэв.

Зурган дээр “Хямдрал! Хоёр хүүхдийг нэгийн үнээр” гэсэн бичигтэй түргэн хоолны сүлжээ МакДоналдсын рекламын самбарын хажууд нүүрээрээ газар элгээрээ доошоо харж, нүүрээ хажуу тийш харуулан хэвтэх хүүг дүрсэлсэн байна.

Түүнчлэн хоёр дахь зурган дээр усанд живж буй хүүхэд зөвхөн хөл нь гарсан хүүхдийн хажууд Есүс Христ зогсож байна. Тэрээр "Христэд итгэгчид усан дээр алхаж байхад, мусульман хүүхдүүд живж байна" гэж хэлжээ.

Эдгээр зургууд олон нийтийн шүүмжлэлд өртөв. Өнгөт арьстнуудын хуульчдын холбоо энэхүү зургуудын дагуу Олон улсын эрүүгийн шүүхэд гомдол гаргахаар болжээ. Чарли Эбдо сонинд хэвлэгдсэн эдгээр зургууд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэмжиж буйн илрэл хэмээн хуульчид үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25153
0 эможи
keyboard_arrow_up