Исламын дайчидтай андууран Мексикийн жуулчдыг устгажээ
2015 оны 9 сарын 14
Өнөөдөр Египетийн дотоод хэргийн сайд тус улсын баруун цөлд Исламын дайчдыг мөрдөн хөөх үедээ жуулчдын цувааг андуурч цохилт өгсний улмаас 12 хүн амиа алдаж, 10 хүн шархдсаныг мэдээллээ.
Египетийн арми Мексикийн жуулчдыг тээвэрлэж явсан дөрвөн автомашин руу андуурч гал нээснээр египет хөтөч болон жуулчид амиа алдсан бөгөөд шархдагсдыг нэн даруй эмнэлэгт хүргэсэн байна. Амиа алдагсдаас дор хаяж хоёр нь Мексикийн иргэн болохыг Мексикийн тал тогтоогоод байгаа аж.
2013 оны 7-р сард ерөнхийлөгч Мохамед Морсиг зайлуулснаас хойш Египетийн баруун хэсгийн цөлд аюулгүй байдал хүндэрч олон зуун цэрэг, цагдаа нар террористуудын гарт амиа алдаад байгаа юм.
Эх сурвалж: Russia Today
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25127
0 эможи