Лондончууд дүрвэгсдэд хилээ нээхийг шаардан жагслаа
Их Британийн нийслэл Лондон хотын парламентын байрны өмнө хэдэн мянган жагсагчид цугларч Ойрхи Дорнод болон Африкийн улсуудаас шинэ амьдрал эхлэх гэж ирж буй дүрвэгсдэд туслахыг эрх баригчдад уриалан, эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.
Их Британийн Лейборист намын шинэ тэргүүнээр сонгогдсон Жереми Корбин тэдгээрийг удирдан явсан бөгөөд тэрээр "Бид зүрх сэтгэлээ сонсож, дайн, мөргөлдөөний улмаас зовж зүдэрсэн ард иргэдэд туслах хэрэгтэй" гэж уриалсан юм.
Жереми Корбин
Лондон хотын оршин суугчид тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмероны ордон хүртэл тайван жагсаал хийсэн бөгөөд жагсагчдын ихэнх нь "Хилээ нээ", “Дүрвэгсдийн хүлээн ав”, "Сирийг бөмбөгдөхөө зогсоо” гэсэн уриа лоозон барьсан байна.
Үүний адил жагсаал мөн Эдинбург, Глазго болон Кардифф хотуудад болжээ.
Сануулахад Их Британийн Засгийн газар ирэх таван жилийн хугацаанд буюу одоогийн Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд Сирийн хилийн ойролцоох хуарангуудын 20 мянга хүртэл цагаачийг тараан суурьшуулахад тусална. Хамгийн түрүүнд хүүхдүүд болон эмэгтэйчүүдийг тараан суурьшуулна гэж Ерөнхий сайд Дэвид Кэмерон энэ сарын 8-нд мэдээлсэн юм.
Түүнчлэн Герман, Франц, Австри зэрэг Европын бусад орнуудад тодруулбал Копенгагенд 30 мянган хүн оролцсон тайван жагсаал болов. AFP агентлагийн мэдээлснээр жагсагчид парламентын байрны өмнө цугларч “Дүрвэгсэд тавтай морил хэмээн тод, чанга хэл” гэж уриалжээ.
Харин дүрвэгсдийн эсрэг жагсаал Унгар болон Словак улсад болжээ. Унгарын иргэд “Бид БНЧУ-д дүрвэгсэд болон Исламыг хүсэхгүй байна", "ЕХ-ноос гарах шийдвэр гаргахыг хүсэж байна" хэмээн уриалж байгаа.
Associated Press мэдээлснээр, Унгарын Republikon хүрээлэнгээс явуулсан санал асуулгаар тус улсын иргэдийн зөвхөн 19 хувь нь Засгийн газар дүрвэгсдэд туслах ёстой гэдэгтэй санал нийлж байгаа бол 66 хувь дүрвэгсдийг хилээр нэвтрүүлэхгүй байхыг илүүд үзжээ.
Эх сурвалж: BBC