"Исламын улс" олзны хүмүүсээ зарна гэв

2015 оны 9 сарын 11

       Террорист “Исламын улс” бүлэг Норвеги, Хятадын иргэнийг барьцаалсан тухайгаа зарлав.
 
Хэт даврагчид шоронгийн шар хувцастай хоёр эрэгmэйн зургийг нийтэлсэн нь Норвегийн 48 настай иргэн Оле Йохан Гримсгаард-Офстад, Бээжингийн уугуул, 50 настай Фан Жинхуй нар байжээ. Террористууд тэдэнд “Олзны хүмүүсийг зарна” гэсэн пайз зүүлгэж, золиосны мөнгө нэхэж байна.
 
Норвеги улс нэг иргэн нь лалын босогчдод барьцаалагдсаныг хүлээн зөвшөөрөөд “Иргэнээ эрүүл саруул эргүүлж авах нь бидний зорилго. Гэхдээ бид золиосны мөнгө төлөхгүй” хэмээн мэдэгдэв. “Исламын улс” бүлэг барьцаалсан гадаадын иргэдийг цаазалж буй бичлэгээ олон нийтэд цацдаг “зуршилтай”. Энэ оны нэгдүгээр сард Японы иргэн Кенжи Готог цаазалсан бичлэгийг интернэтээр цацаж байсан билээ.


Зууны мэдээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25074
0 эможи
keyboard_arrow_up