172 хүнтэй Боинг онгоцонд гал гарчээ

2015 оны 9 сарын 09

АНУ-ын Лас-Вегас хотын олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөх гэж байсан онгоцонд гал гарсан байна. “British Airways” компанийн Английн Лондон хот  хүрэх нислэгт нийт 172 хүн байсан аж.  Боинг 777-200 онгоцонд гарсан галын улмаас хоёр хүн хөнгөн гэмтэл авчээ.

 

АНУ-ын холбооны нисэхийн удирдах газраас мэдээлснээр онгоц хөөрөхийн өмнө зүүн хөдөлгүүрт нь гал авалцсан байна. Хөдөлгүүрт гал гарсны дараа онгоцонд утаа дүүрчээ. АНУ-ын гал сөнөөгчид галыг унтраахын өмнө зорчигчдыг онгоцноос яаралтай гаргах арга хэмжээ авсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24995
0 эможи
keyboard_arrow_up