Хоёр Солонгосын төлөөлөгчид Панмунжум тосгонд уулзаж байна

2015 оны 9 сарын 07

Өнөөдөр өглөө 10:40 цагт Панмунжум тосгонд Хойд болон Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн уулзалт эхэлжээ. Тус уулзалтаар хоёр тал Солонгосын хойгийн 1950-1953 оны дайнаар хагацсан гэр бүлүүдийг уулзуулах асуудлыг хэлэлцэж буй юм байна. Улмаар хоёр Солонгосын гэр бүлүүдийг уулзуулах газар, хугацаа, байршлыг товлох ажээ.

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Хоёр Солонгосын албаныхан Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах асуудлаар уулзалдсан билээ. Тус уулзалт хэлэлцээний үеэр дайнаар хагацсан гэр бүлүүдийг уулзуулахаар тохиролцжээ. Солонгосын хойгийн дайнаар гэр бүлээсээ хагацсан 66 мянга гаруй хүн байдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24929
0 эможи
keyboard_arrow_up