Элчин сайдад халдсан этгээдийг яллана

2015 оны 9 сарын 03

     Өмнөд Солонгосын прокурорууд АНУ-ын Элчин сайд Марк Липпертийн биед халдсан Ким Ки-Жон гэгчид 15 жил шоронд хорих ял төлөвлөжээ. Түүнийг Элчин сайдын аминд халдахыг завдсан болон Хойд Солонгосыг сурталчлахыг хориглосон хуулийг зөрчсөн гэх хэрэгт буруутгагдаж байгаа аж.

Өдгөө 56 настай Ким Ки-Жон нь өнгөрсөн гуравдугаар сард Сөүл хотноо АНУ-ын элчин сайд Марк Липпертийн нүүр, гарыг нь сахлын хутгаар зүсч, гэмтээсэн юм. Тэрээр хоёр Солонгосын харилцаанд АНУ саад болж байгаад эгдүүцэн элчин сайдын биед халдсан ч амийг нь хөнөөх санаагүй байсан гэж мэдүүлжээ. Халдлагын улмаас Марк Липперт хацартаа 80 оёдол тавиулсан юм.

Ким Ки Жон өмнө нь 2010 онд Сөүл дэх Японы элчин сайд руу чулуу шидэж гэмтээсэн хэргээр хоёр жил тэнсэн харгалзах ял сонссон байжээ.

 

Эх сурвалж: Agence-France Presse

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24861
0 эможи
keyboard_arrow_up