Сьерра-Леонед Эболагийн халдвар дахин илэрлээ

2015 оны 9 сарын 02

Эболагийн халдвартай сүүлчийн өвчтөн эдгэрч эмнэлгээс гарснаас хойш Сьерра-Леоне өвчнөөс ангижрах найдлага тавьж байлаа. Гэвч Сьерра-Леоне улсын хойд хэсгийн нутагт оршин суудаг 60 настай эмэгтэй Эболагийн халдвараар нас барсан болохыг шинжилгээгээр тодруулжээ. Албаныхны тодруулснаар Эболагаар нас барсан эмэгтэй Сьерра-Леоне улсаас гадагш гараагүй гэнэ. Сьерра-Леонед халдварын тархалт өндөр байх найман сарын хугацаанд сургууль, цэцэрлэгүүд хаагдсан байсан ч одоо хэвийн ажиллаж байгаа юм.

 

Эбола вирусын халдвар 2013 оны арванхоёрдугаар сард Гвинейн бөглүү тосгонд илэрснээс хойш хөрш орнуудад халдварлаж, 11300 хүний амийг аваад буй. Үүний зэрэгцээ олон улсад Эбола вирусын эсрэг вакцин үйлдвэрлэх явц ахицтай байгаа тухай ДЭМБ-аас мэдээлсэн байна. Хамгийн сүүлд Тунист Эбола вирусын эсрэг вакциныг туршсан нь амжилттай болсон аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24803
0 эможи
keyboard_arrow_up