Египетийн эргээс хийн арвин нөөц илэрчээ
Египетийн эргээс байгалийн хийн асар их нөөц илрүүлсэн тухай Италийн “Eni” эрчим хүчний групп мэдээллээ. Египетийн эрэгт нийт 5.5 тэрбум баррель газрын тосны нөөцтэй гэдгийг олж тодруулжээ. Тус газрын 1450 метр гадаргын дор 100 кв метр байгалийн хий байна хэмээн Италийн компани мэдээлсэн юм. Энэ нь хэдэн арван жил Египетийн байгалийн хийн хэрэгцээг хангах боломжтой нөөц аж.
Италийн “Eni” эрчим хүчний групп нь тус бүсэд концессын бүрэн эрхтэй Африк дахь гадны хамгийн том компани юм. Тус компани Египетийн газрын тосны газартай өнгөрсөн зургадугаар сард хоёр тэрбум ам.долларын өртөгтэй хайгуулийн гэрээ байгуулсан аж. Тус компани Синайн хойг, Суэцийн булан, Газар дундын тэнгис орчимд хайгуул хийх эрх авчээ.