Аризонад хар салхи дэгдээд байна
2015 оны 8 сарын 28
АНУ-ын Аризона мужид хар салхи дэгдсэн талаар ВВС мэдээлжээ. Хар салхины улмаас хөдөлгөөнд оролцож байсан машинууд замаас гарч, үзэгдэх орчим муу байсны улмаас олон машин мөргөлдсөн байна. Хар салхины улмаас хүний амь эрсдээгүй талаар тус мужийн цагдаагийн газраас мэдээлжээ. Оршин суугчдын мэдээлснээр “Цаг орчим хот даяар цахилгаан тасарч, харанхуйд автсан. Хар салхи замдаа тааралдсан бүхний эвдэлж байсан. 10 гаруй байшин нурсан. Мөн улсын хөрөнгөөр баригдсан олон зуун хиймэл нуур шороонд дарагдаж, дахин ашиглах боломжгүй болсон” гэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24707
0 эможи