Хойд Солонгосын эсрэг хоригоо эргэн харна
Өмнөд Солонгосын эрх баригчид Пхеньяний хүсэлтийн дагуу хойд хөршийнхөө эсрэг тавьсан хоригоо эргэн харахаар болжээ. Энэ тухай хоёр Солонгосын албаныхан өнгөрсөн даваа гаригийн шөнө дунд хүртэл сунжирсэн уулзалт хэлэлцээний үеэр тохиролцсон байна.
Өмнөд Солонгос нь 2010 онд гарсан тэнгисийн халдлагын дараа Пхеньянтай жуулчлал, худалдаа, санхүүгийн тусламж зэргийг цуцалж, харилцаандаа хориг тавьсан аж. 2010 оны тавдугаар сард Өмнөд Солонгосын тэнгисийн хөлөг живснээс 46 хүн амь үрэгдсэнд Сөүл Пхеньянийг буруутгадаг юм.
Хоёр Солонгосын албаныхан БНСУ-ын хилийн харуулын хоёр цэрэг газрын тэсрэх бөмбөгөнд шархатсан хэргээс үүдсэн хурцадмал байдлыг намжаахаар уулзалт хэлэлцээ хийсэн билээ. Уулзалтын үеэр дээрх хэрэгт Пхеньяний төлөөлөгчид уучлал гуйснаар талууд зөвшилцөлд хүрч чадсан юм. Улмаар хоёр Солонгосын төлөөлөгчид хойгийн энх тайвны төлөөх яриа хэлцэлийг шинэ түвшинд гаргах амлалт өгсөн аж.
Эх сурвалж: Reuters