Алт гарган авдаг АТМ эрэлт ихтэй байна

2015 оны 8 сарын 21

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын иргэдийн дунд “Gold to Go machine” нэртэй АТМ машин нэлээд эрэлттэй болжээ. Хоёр сая гаруй оршин суугчтай тус хотын нэг хүнд ноогдох ДНБ (дотоодын нийт бүтээгдэхүүн) нь 24 мянган доллар учраас дэлхийн хамгийн баян хотын тоонд багтдаг билээ.

Энэхүү машин нь бидний хэрэглэдэг мөнгөний машин буюу АТМ-тай ижилхэн бөгөөд 24 каратын 320 төрлийн алт гарч ирдэг байна. Хүмүүс энэхүү машинаар үйлчлүүлэхдээ бэлэн мөнгө, эсвэл кредит карт ашиглаж болох аж. Гарч ирсэн алтаар ээмэг, бөгж гэх мэт хүссэн гоёл чимэглэл хийлгэж болох учир иргэд олноор үйлчлүүлэх болсон байна.

 

gold

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24518
0 эможи
keyboard_arrow_up