Турк цэргүүд Курдуудын халдлагад дахин өртөв
Туркийн зүүн өмнөд хэсэгт байрлах Сиирт мужид өчигдөр /08.19/ дэлбэрэлт болсны улмаас найман цэрэг амиа алдлаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Тус халдлагыг Курдын Хөдөлмөрчдийн намын босогчид зохион байгуулсан гэж Туркийн эрх баригчид үзэж байна.
Түүнчлэн Истанбул хот дахь гадна, дотнын жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг, зорчдог Долмабахче ордны ойролцоо өчигдөр хэд хэдэн удаа буун дуу гарчээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан хоёр хүнийг саатуулсан байна. Долмабахче ордонд Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу байрладаг бөгөөд өчигдөр ордон руу халдлага болох үеэр тэрбээр нийслэл Анкара хотод байсан юм.
Сүүлийн үед Туркийн хүчин болон Курдын Хөдөлмөрчдийн намын салан тусгаарлагчдын хооронд хэд хэдэн мөргөлдөөн гарсан билээ.
Курдуудын ихэнх нь буюу найман сая нь Турк улсад амьдардаг.
НҮБ болон Европын холбооноос террорист байгууллага хэмээн тодорхойлсон Курдын ажилчны нам 1984 оноос эхлэн Туркийн зүүн өмнөд нутагт Курдын тусгаар тогтносон улс байгуулахын төлөө зэвсэгт тэмцэл хийж байгаа юм.
Энэ нам Ирак, Туркийн нутгийг хамарсан Курдын бүгд найрамдах улс байгуулахыг эрмэлздэг, курдуудын төв захиргаа гэж хэлж болох байгууллага юм. Иракийн нутагт төвлөрдөг тус байгууллагын дайчид үе үе Турк руү цөмрөн халдлага үйлдэж байгаа юм.