Тяньжинь дэлбэрэлтийн улмаас 104 хүн амиа алджээ
2015 оны 8 сарын 17
Хятадын хойд нутгийн боомт хот болох Тяньжиньд агуулахад дэлбэрэлт болсны улмаас амиа алдсан хүний тоо 104 болж нэмэгджээ. Энэ тухай Синьхуа агентлаг тус хотын эрх баригчдын мэдээллийг иш татан уламжилсан байна.
Агаарт хорт бодис их хэмжээгээр байгаа болон асар их зүйл сүйдсэн нь хэргийн газар ажиллаж байгаа Хятадын цэргийн аврагчдын ажлыг хүндрүүлж байна гэж тус улсын төв телевиз мэдээлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24363
0 эможи