Ангараг дээр ус байгааг батлав
АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах хүрээлэн /НАСА/ Ангараг дээр ус байгааг баталсан хэмээн дэлхий нийтэд мэдээллээ.
Тэд дээрх гариг дээр хөлдүү байдалтай голын урсацыг олж илрүүлсэн хэмээн зургийг нь олон нийтэд дэлгэсэн байна.
Зургийг өнгөрсөн сарын 21-ний өдөр MRO (Mars Reconnaissance Orbiter) хиймэл дагуул дээрээс HiRISE (High Resolution Imaging Science Experiment) хэмээх өндөр хүчин чадалтай аппаратын тусламжтайгаар авчээ. Зураг дээрх ус, голын голдирол нь Ангараг гарагийн Маринерийн хөндийд оршиж байгаа аж.
Энэхүү нээлт нь цаашид улаан нүдэн гариг руу хүн илгээх мөрөөдлийг улам батжуулж өглөө хэмээн олон эрдэмтэд санал нэгдэж байгаа бол зураг дээрх голдирлыг ус биш элс гэж батлах хүн ч цөөнгүй байгаа аж.