Тяньжинд байдал ямар байна вэ?
-Дэлбэрсэн агуулахад ихээхэн хэмжээний химийн бодис хураагдсан байсан нь аврах ажиллагаанд хүндрэл учруулж байна. Галыг унтраахад ус хэрэглэхийг хориглосон учир зөвхөн элс, хөөс, нунтаг зэргийг хэрэглэж байна-
Тяньжинд болсон дэлбэрлэтийн үеэр цохилтын долгионд нурсан нийтийн сууцны нуранги дор хүмүүс байж магадгүй. AP Photo/Ng Han Guan
Наймдугаар сарын 12-ны өдөр Хятадын хойд нутгийн Тяньжин боомтын агуулахад маш хүчтэй дэлбэрэлт болов. Хамгийн сүүлийн мэдээгээр энэ онцгой осол тавиад хүний амийг авч, 700 гаруй хүнийг шархдууллаа. Олон сая хүнтэй хотод асар их эд материалын хохирол учирлаа.
-
Дэлбэрсэн агуулахын эзэн, компанийн тэргүүн шархадсан тухай "Бэйжин цинняньбао" сонин мэдээлэв.
-
Дэлбэрэлтэд өртөн амиа алдагсадын тоо 50 гарчээ. Гэмтэл бэртэл авч шархадсан 700 хүн эмнэлэгт хүргэгджээ гэж Синьхуа агентлаг мэдээллээ.
-
Оросын удирдлага уг дэлбэрэлттэй холбогдуулан Хятадын удирдлагад эмгэнэл илэрхийлэн аврагчдыг ажиллуулан туслах санал тавив.
-
Хятадын цэргийнхэн дэлбэрэлтийн газар хээрийн цэргийн эмнэлгийг тоноглон босгожээ.
-
Дэлбэрэлт болсон газар өчигдрийн үд гэхэд галын дөрвөн голомт байлаа.
-
Осол гарахын өмнө агуулахын оператор компаниудад аюулгүй байдлыг чангатгах шаардлага тавьж байжээ.
-
Гамшгийн голомтод гал унтраахад мянга орчим гал сөнөөгчид, 150 техникийн нэгж ажиллажээ. Гал унтраах, аврах ажиллагааг ослын газар ирсэн БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Го Шэнкунь удирдаж байна.
-
Тяньжин хотын дэлбэрэлтийн улмаас Tianhe-1A гэдэг суперкомпьютерийн ажиллагааг унтраажээ. Хэрэг гарсан газраас дөнгөж хоёр км-ийн зайтай оршиж байсан тооцоолон бодох төвийн байшин ч эвдэрчээ.
-
Өглөөний 04 цагийн байдлаар 44 хүн амь үрэгдэж, 520 байр байшин эвдэрч нурсан тухай Синьхуа мэдээлэв.
-
Орой нь дэлбэрэлт болсон Хятадын хойд нутгийн Тяньжин боомт хотын агуулахад цианид болон хүнд хортой бодисууд хадгалагдаж байх магадлалтайг хэвлэлээр мэдээлэв.
-
Дэлбэрэлтийн газраас сурвалжлага хийж байсан CNN телевизийн сурвалжлагчид үл таних хүн халдсан тухай мэдээний Sina портал мэдээлэв.
-
Дэлбэрэлтийн үеэр 36 гал сөнөөгч сураггүй болжээ. Гал сөнөөгчдийн эхний баг хоёр дахь дэлбэрэлт гарсан төвд ажиллаж байсан юм.
-
Наймдугаар сарын 13-ны үүрээр галын голомтыг дараад, дэлбэрэлтийн улмаас нурсан барилгаас хүмүүсийг аврах, нурангийг зайлуулах ажилд оров
-
Агуулахын дэлбэрэлтийн хүч нь 21 тонн тротилтай тэнцэхээр байсан тухай Синьхуа мэдээллээ.
-
Дэлбэрэлт гарсан тухай мэдээлэл авсан Хятадын дарга Си Жиньпин нутгийн захиргаанд “Хамгийн богино хугацаанд галын унтраах, байдлыг хяналтдаа авч, шархадсан, нэрвэгдсэн хүмүүст шаардлагатай тусламж үзүүлэх, иргэдийн эд хөрөнгийг хамгаалалтад авах” үүрэг өгчээ.