Монгол Улсын интернетийн хурд жилийн дотор 219 хувиар өсжээ

2015 оны 8 сарын 13

Дэлхийн хамгийн хурдан интернет ашигладаг ард түмнийг бараг хүн бүр мэднэ. Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч орнуудын нэг болох БНСУ дэлхийд интернетийн дундаж хурдаараа тэргүүлдэг.
 
Дундаж хурдны хувьд Монголчууд бид 14,06 Mbps бөгөөд дэлхийд 52 дугаарт бичигдэж байна. Харин дээд хурдаараа 98,5 Mbps хүрсэн учир Сингапур нэгдүгээрт бичигджээ.


 
Сонирхолтой нь дэлхийн хэмжээнд дээд хурдны жагсаалтад бид есдүгээр байрт орсон байна. Хэн нэгний интернетийн хурд 68,9 Mbps хүрсэн учир бид энэ жагсаалтад оржээ.
 
Үндсэндээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхийн дундаж интернетийн хурд 30 хувиар, дээд хурд 37 хувиар өссөн аж. Интернетийн дээд хурд нь хамгийн их хувиар өссөн улсуудыг бид тэргүүлж байгаа бол Монгол улсын араас Кувейт 160 хувь, Катар 113 хувийн өсөлттэйгөөр удаалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24294
0 эможи
keyboard_arrow_up