Хоёр хэт даврагчийг устгажээ

2015 оны 8 сарын 12

Курдын Ажилчны намын хоёр дайчинг даваа гарагийн шөнө болсон буудалцааны үеэр Туркийн цэргийнхэн устгасан байна. Бингель мужид болсон хэрэг явдлыг Milliyet сонин мэдээлэв.

Сонинд өгүүлнээр дайчид нэгэн тосгонд нэвтрэхээр оролдсон бөгөөд тэр үеэр гарсан буудалцаанаар дайчдын хоёрыг нь устгасан байв. Өөр нэг дайчин шархадсан ба бас нэг нь олзлогджээ.  Тэр хавьд курдын дайчид байж магадгүй учир цэргийн  хүчийг нэмэгдүүлжээ.

Ирактай хил залгаа Хаккяри мужид КАН-ыг дэмжигч хүмүүс цагаагийн нийтийн байранд довтлон гар хийцийн бөмбөг дэлбэлсэн байна. Хохирол гараагүй байв.

Уг мужийн өөр хэсэгт  багтай хүмүүс хаалт саад босгон цагдаа нартай мөргөлдөөн гаргажээ. Цагдаагийнхан нулимас асгаруулах хий хэрэглэн эсэргүүцэгчдийг хббн тараажээ.

Анатолийн агентлагийн мэдээгээр тэр мужид долоон хилчинтэй холбоо тасраад хоногийн турш ямар нэгэн мэдээлэлгүй байна. Тэднийг курдын дайчид олзолсон байх магадлалтай болов.

Хөрш Ширнак мужид нь армийн автобусыг дэлбэрэх оролдлого гарлаа. Зорчигчид  зүгээр өнгөрсөн байв. Дайчдыг хүчнийхэн мөрдөх үеэр буудалцсан байв.

Долдугаар сарын сүүлчээс Туркийн арми курдын дайчдын эсрэг хэд хэдэн ажиллагааг Иракийн хойд нутагт явуулж, 250 орчим хэт даврагчдыг устгажээ. Мөн 400 хүн нь шархадсан гэж  арми мэдээлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24262
0 эможи
keyboard_arrow_up