Япон улс цөмийн эрчим хүчний станцыг ахин эхлүүлнэ

2015 оны 8 сарын 11

Япон улс аюулгүйн шинэ дүрмийн дагуу цөмийн реакторыг ахин эхлүүлэхээр болжээ. 2011 онд болсон Фукушимагийн цөмийн реакторын гэмтлээс шалтгаалж тус улсын атомын цахилгаан станцууд бүгд шат дарааллан хаагдсан. Нарийн шинжилгээний эцэст мягмар гаригийн өглөө Сэндай атомын станцыг ахин нээх боломжтой боллоо хэмээн мэдэгдсэн юм.

Хэдий олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч цөмийн операторууд 25 реакторыг ахин нээхээр болсон байна. Японы ерөнхий сайд Шинзо Абэ даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ цөмийн реактороо ахин нээх тухай хэлсэн юм. Иргэд Сэндай цөмийн реактор ахин үйл ажиллагаа явуулна гэдэгт ихэд дургүйцэж, эсэргүүцлийн жагсаал хийж байна.

2011 оны гуравдугаар сард Фукушимагийн цөмийн реактор цунамигаас болж  гэмтсэн бөгөөд 16 мянган хүн нас барж, 2500 хүн сураггүй болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24242
0 эможи
keyboard_arrow_up