Францын Реюньоноос олдсон хэлтэрхий Mалайзын онгоцных болох нь тогтоогдлоо

2015 оны 8 сарын 06

Энэтхэгийн далайд орших Францын Реюньон арлын далайн эргээс онгоцны  далавчны хэсэг өнгөрсөн онд сураггүй болсон Малайзын онгоцны нэг хэсэг болох нь тогтоогдсон гэж тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак мэдэгдлээ.

Тэрбээр энэ талаар “МН370 онгоц сүйрсэн гэдгийг нотлох эд мөрийн баримт олдсоныг дуулгахад харамсалтай байна. Тус онгоцонд зорчиж явсан 239 зорчигч болон тэдгээрийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье” гэсэн юм.

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд 239 зорчигч тээвэрлэн Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нисэж яваад ор сураггүй алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “MH370” нислэгийн дугаартай Боинг 777-200ER онгоцны сураг жилийн дараа ийнхүү гарч байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24161
0 эможи
keyboard_arrow_up