Хэт халууны улмаас хүмүүс нас баржээ
2015 оны 8 сарын 05
Японд шатаж байгаа халууны улмаас зөвхөн сүүлийн долоо хоногт 25 хүн нас барж, 11 мянган хүн эмнэлэгт хүргэгджээ. Тус улсад хэт халуун сар гаруйн хугацаанд үргэлжилж байна. Зарим нутгуудад агаарын +39 хэмд хүрчээ. Халуунд нэрвэгдэгсдийн ихэнх нь 65-аас дээш насны хөгшчүүд гэнэ.
Долдугаар сарын эхээр Японд халуун чийглэг цаг агаар тогтсон бөгөөд “Нангка” гэх далайн шуурганаас болон сарын дундуур бага зэрэг сэрүүссэн ч нэг их удалгүй эргэн халжээ. Өнгөрсөн онд хэт халууны улмаас 30 хүн амиа алдаж, 35 мянган хүн эмнэлэгт хэвтэж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24109
0 эможи