Солонгост гүүрэн дээр засварын ажил хийж байсан монгол залуус усан живж амиа алджээ

2015 оны 8 сарын 05

Өчигдөр өглөө 08.30 цагийн орчим Солонгос Улсын Кангванду аймгийн Жүнчон хот дахь нэгэн гүүрэн дээр засварын ажил хийж байсан Монгол Улсын иргэн 30 настай А болон 38-н настай Б нар нь голын усанд унаж амь насаа алдсан талаар албаны эх сурвалж мэдээлэв.

Залуус өргөгч кранаас бэхлэгдсэн тавцан дээр зогсон гүүрийн гадна талын засварын ажил хийж байжээ. Харин энэ үед тавцанг бэхэлсэн олс тасарч, тэд 10 метр өндрөөс гол руу унасан байна.

Монгол залуусыг аврах ажиллагааг цаг алдалгүй эхлүүлсэн ч тэдний нэг нь голд живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Харин нөгөөх нь одоо болтол олдоогүй байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24104
0 эможи
keyboard_arrow_up