Мафийн 11 гишүүнийг баривчилжээ
Сицилийн цагдаагийнхан мафийн 11 гишүүнийг баривчиллаа. Тэд 1993 оноос хойш эрэл зарласан “Коза Ностра” мафийн бүлгийн толгойлогч Маттео Мессина Денаротай (Matteo Messina Denaro) холбоотой байсан хэрэгт сэжиглэгдэж байна гэж Reuters дамжуулав.
Италийн карабинерүүд 2012 оноос хойш Сицилийн арлын баруун өмнө хэсгийн алслагдсан хонийн фермыг хараандаа байлгажээ. Тэнд Денарогаас хүлээн авсан мэдээллээ уншихаар гэмт хэрэгийн бүлгийн толгойлогч нар цуглардаг байв. Урьдчилсан мөрдөн байцаалтаар мафийн боссууд өөрийн лидерээ нуугдан бүгэхэд нь тусалж түүний тушаалыг бүлгийнхээ хэсгүүдэд дамжуулдаг байсан гэнэ. Тэднийг мөрдөн ажиглахдаа цагдаа нар өндөр технологи ашигласан гэнэ.
“Боссуудын босс” нь мэдээгээ «пиццини» (pizzini) нэртэй аргаар дамжуулдаг байв. . Тэр нь гараар цаасны тасархайнууд дээр бичигдсэн мэдээ байсан бөгөөд түүнийг бөөрөнхийлөн хуниж лентээр наагээд хадан цохионуудын тэмдэгтэй газар орхин үлдээдэг байжээ. Дараа нь тэднийг авч уншаад шатаана. Мэдээндээ “хонь хяргах шаардлагатай”, “өвс бэлэн” гэх мэтин далд утгатай үгийг ашиглана.
Мафийнхныг баривчилсанд нь ерөнхий сайд Маттео Рензи баяр хүргээд эрл зарлагдсан толгойлогчийг нь баривчлахыг уриалсан байна.
Өдгөө 53 настай Денаро нь «Дьяболик» (чөтгөр) гэсэн хочтой өөрөө 50 гаруй хүнийг биечлэн хөөсөн хүн гэнэ. “Би ганцаараа бүхэл бүтэн оршуулгын газрыг дүүргэсэн” гэж түүний хэлсэн үг мафийн хүрээнийхэнд алдартай. Тэрээр 1993 оноос хойш нуугдан бүгж байгаа ба Forbes сэтгүүл түүнийг дэлхийн 10 том хэрэгтний чансааны жагсаалтаа оруулсан байгаа.
Милан, Ром, Флоренци хотуудад 2002 оны тавдугаар сард хийгдсэн цуврал дэлбэрэлтийг зохион байгуулсан гэж түүнд бүх насаар нь хорих ялыг эчнээ өгчээ. Тэр гэмт хэргүүдийн улмаас арваад хүн алагдаж, 90 орчим хүн шархадсан билээ.