Хятадад урсдаг шатны осол дахин гарч, нэгэн залуу хөлгүй боллоо

2015 оны 8 сарын 04

Өнгөрсөн долоо хоногт /07.26/ Хятадын Хубэй мужийн Жинзоу хотын “AZG” худалдааны төвийн урсдаг шат цөмөрч, хүүгээ дагуулан явсан залуу ээж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Гэтэл Шанхай хотын нэгэн худалдааны төвийн үйлчлэгч залуу урсдаг шатанд хөлөө гэмтээн, тайруулахаас өөр аргагүйд хүрчээ.

Хэрэг энэ сарын 1-нд гарсан бөгөөд үйлчлэгч урсдаг шатны дээд талыг цэвэрлэж байхад  шалны төмөр хавтан доош цөмөрч унажээ.

Түүний хөл урсдаг шатны эргүүлэгт хавчигдсан бөгөөд худалдааны төвийн ажилчид түүнийг гарган авахыг оролдсон ч чадаагүй байна.

Шанхай хотын Онцгой байдлын албаныхан хэргийн газарт 20 минутын дараа ирж, залууг аварчээ.

Хохирогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч түүний хөлийг тайрахаас өөр арга байгаагүй гэнэ.

Хэргийг Шанхай хотын цагдаагийн газар мөрдөн шалгаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24066
0 эможи
keyboard_arrow_up