Ангела Меркель Германы канцлерийн сонгуульд өрсөлдөнө
ХБНГУ-ын канцлер Ангела Меркель тус улсын Засгийн газрын тэргүүний сонгуульд дөрөв дэх удаагаа өрсөлдөхөөр болсон талаар тус улсын “Spiegel” сэтгүүл мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр сонгуульд өрсөлдөх тухайгаа ирэх 2016 оны эхээр олон нийтэд албан ёсоор зарлах аж. Германы бүх нийтийн сонгууль 2017 онд болох юм.
Ангела Меркель 2000 онд Христын Ардчилсан холбооны тэргүүнээр томилогдсон. 2005 онд болсон Бундестагийн ээлжит бус сонгуулиар түүний удирддаг улс төрийн хүчин ялалт байгуулснаар Германд анх удаа эмэгтэй улстөрч Засгийн газрыг тэргүүлсэн түүхтэй. Түүнчлэн Меркель тус улсын түүхэн дэх хамгийн залуу Засгийн газрын тэргүүн.
2005 оноос Германы канцлерийг албыг хашиж буй. Физикч мэргэжилтэй тэрбээр докторын зэрэг хамгаалсныхаа дараахан 35 наснаасаа эхлэн улс төрд хөл тавьжээ.