Бяцхан охины хүсэл биелж хуримаа хийжээ

2015 оны 7 сарын 27

Барууны орнуудад өвчтэй, тэр дундаа хорт хавдартай иргэдэд сэтгэл заслын эмчилгээг түлхүү хийдэг.

Нью-Йоркт амьдардаг 4 настай, цусны хорт хавдартай Эбби гэх охин сувилагч залуутай “гэрлэжээ”. Тэрээр Хүүхдийн хорт хавдрын төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд энд байх хугацаандаа сувилагч Мэтт Хиклингд ихэд дасч, сайн болчихжээ. Тиймээс тэрээр түүнтэй гэрлэхийг хүсэж байгаагаа ээждээ хэлсэн байна.

Харин түүний ээж энэ санааг сувилагч Хиклингд хэлэхэд тэрээр ихэд дэмжиж түүнийг баярлуулах төлөвлөгөөнд нэгджээ. Эмнэлгийн бусад ажилчид болон Мэтт нар хуримын бяцхан ёслолын ажиллагааг хийсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Хуримынхаа өдөр Эбби гоёмсог даашинз өмсөж, гартаа цэцгийн баглаа барьсан бол Мэтт ганган хослол өмсчээ.

Бялуу, бөгж гээд хуримын ёслолд байх ёстой зүйлс бүгд байсан бөгөөд “шинэхэн хосууд” гэсэн бичигтэй машин хүртэл бэлтгэжээ.

Хиклинг энэ талаар өөрийн цахим хуудсандаа “Миний бяцхан өвчтөн болон түүний гэр бүлийнхэн хэцүү цагт энэ өдрийг дурсаад нүүрэндээ инээмсэглэл тодруулах болно” хэмээн бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23960
0 эможи
keyboard_arrow_up